ЭРҮҮЛ МЭНД
2014 оны 9-р сарын 09, Мягмар гариг, 00:38
Хүснэгт 25. Эрүүл мэндийн байгууллагын тоо

 

2010 он

2011 он

2012 он

2013 он

Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв

16

16

16

16

Дүүргийн нэгдсэн эмнэлэг

12

12

12

12

Амаржих газар

3

3

3

3

Өрхийн эмнэлэг

123

124

131

136

Хувийн эмнэлэг

848

860

675

631

Байгалийн халдварт өвчин эсэргүүцэн судлах төв

2

2

2

2

Рашаан сувилал

2

48

66

45

Эмийн сан

360

374

477

373


Нийслэл хотын иргэдэд 2013 оны байдлаар эрүүл мэндийн салбарын үйлчилгээг 1391 байгууллагын нийт 23.2 мянган мэргэжилтнүүд үзүүлж байна. Тухайлбал 5510 их эмч, 1248 эм зүйч зэрэг 9478 дээд мэргэжлийн, 231 бага эмч, 135 шүдний техник, 451 лаборант, 129 гэрлийн техникч, 1396 эм найруулагч, 5056 сувилагч, 223 эх баригч зэрэг 7826 дунд мэргэжлийн, бусад мэргэжлийн 5856 ажилчид ажиллаж, ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.
Дэлгэрэнгүй...
 
Сургуулийн өмнөх боловсрол
2014 оны 9-р сарын 09, Мягмар гариг, 00:28
2013/2014 оны хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1067 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 41.0 хувь буюу 437 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. Үүнээс 187 нь төрийн өмчийн, 250 нь хувийн өмчийн цэцэрлэг юм.

Хүснэгт 14. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын зарим үзүүлэлт

Үзүүлэлт

2010/11

2011/12

2012/13

2013/14

СӨБ-ын байгууллагын тоо

275

308

351

437

СӨБ-д хамрагдагчдын тоо

56211

59711

67432

76785

Yндсэн багшийн тоо

1835

2025

2177

2450


Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 2-оор, төрийн бус өмчийн цэцэрлэгийн тоо 84-өөр нэмэгджээ. Эдгээр цэцэрлэгийн үндсэн бүлэгт  75.8 мянган хүүхэд, хувилбар сургалтад 1.0 мянган хүүхэд, нийт 76.8 мянган хүүхэд хамрагдан хүмүүжиж байгаа бөгөөд өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо 9.3 мянгаар их байна.
Дэлгэрэнгүй...
 
ӨРХ
2014 оны 9-р сарын 09, Мягмар гариг, 00:19
Нэг өрхийн дундаж ам бүлийн тоо 2000 оны эхэнд 4.7 байсан бол энэ үеэс буурсаар 2008 онд дундаж ам бүлийн тоо 4.4, 2013 онд нэг өрхийн дундаж ам бүлийн тоо 3.8 болсон байна.

Зураг 11. Нийслэлийн өрхийн тоо /мян.өрх/, дундаж ам бүл

 
Дэлгэрэнгүй...
 
ХҮН АМЫН АМЖИРГАА
2014 оны 9-р сарын 09, Мягмар гариг, 00:03
Өрхийн орлого, зарлагын судалгаа, Амьжиргааны түвшний түүвэр судалгааг нэгтгэн 2007 оны 7 дугаар сарын 1-нээс “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г зохион байгуулан явуулж байна. Судалгаанд жил бүр нийслэл хотын 3600 өрхийг түүвэрлэн авч, нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтийг жилийн турш уг судалгаанд хамрагдсан 3600 өрхийн дунджаар тооцсон.
“Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны дүнгээр нийслэл хотын өрхийн сарын дундаж орлого 2013 онд өмнөх оноос 11.6 хувиар өсч 1097.8 мянган төгрөг болсон байна.

Хүснэгт 7. Нэг өрхийн сарын дундаж нийт орлого

Орлогын төрөл

2010 он

2013 он

Нийт орлого, нийслэлийн дундаж

529302

1097813

1. Мөнгөн орлого, бүгд

514069

1057430

Цалин хөлс

325901

630724

Тэтгэвэр тэтгэмж

70061

168332

Өрхийн үйлдвэрлэл,

үйлчилгээний орлого

62059

142442

Бусад

56048

115932

2. Бусдаас үнэгүй авсан

13895

36361

3. Өөрийн хувийн аж ахуйгаас

   бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн

1338

4022

Нийт орлого, улсын дундаж

448027

959247

Нийслэл, улсын дунджийн зөрүү

81275

138566


2010 онд нэг өрхийн сарын дундаж орлого улсын дунджаас 81.3 мянган төгрөгөөр илүү байсан бол 2013 оны байдлаар 138.6 мянган төгрөг болж, 2008 оныхоос 1.7 дахин их болсон байна.
2013 оны байдлаар өрхийн мөнгөн орлогын 59.6 хувийг цалин хөлс, 15.9 хувийг тэтгэвэр, тэтгэмж, 13.5 хувийг өрхийн үйлдвэрлэл үйлчилгээний орлого, 11.0 хувийг бусад орлого бүрдүүлжээ. Өрхийн мөнгөн орлогын бүтцэд өрхийн бусад орлого, цалин хөлсний эзлэх хувийн жин улсын дунджаас 0.4-8.7 пунктээр илүү байгаа бол тэтгэвэр тэтгэмж, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 1.7-7.4 пунктээр доогуур байна.

Зураг 8. Өрхийн мөнгөн орлогын бүтэц

 
Дэлгэрэнгүй...
 
free pokerfree poker

Цаг агаар

Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр92
mod_vvisit_counterӨчигдөр242
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1427
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт1881
mod_vvisit_counterЭнэ сард4918
mod_vvisit_counterӨнгөрсөн сард7538
mod_vvisit_counterНийт118181

Online (20 minutes ago): 4
Your IP: 54.80.140.26
,
Өнөөдөр: 12-р сар 19, 2014
© 2011. Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар